Азийн сагсан бөмбөгийн холбооны тусгайлан баяр хүргэсэн талархал ирлээ

Монголын сагсан бөмбөгийн холбоо өнгөрөгч 11 дүгээр сарын 10-наас 14-ны өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Азийн бүсийн Гүйцэтгэх захирал ноён Хагоп Хаижиранаас тус тэмцээнийг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж талархал илэрхийлсэн захиаг ирүүллээ.

Энэ жил 60 жилийн түүхэн ой тохиож буй Монголын сагсан бөмбөгийн холбоо Олон улсын сагсан бөмбөгийн холбооны насанд хүрэгчдийн ангилалын албан ёсны тэмцээнийг анх удаа ийнхүү эх орондоо зохион байгууллаа.