МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ БУC ХУРЛЫН ЗАР

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО ТББ /цаашид “Холбоо” гэх/-ын Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 14.00 цагт Улаанбаатар хот, “Скай Ресорт”-ын “Хүн” театрт зарлан хуралдуулахаар Холбооны Тэргүүлэгчид /Удирдах зөвлөл/  шийдвэрлэснийг үүгээр зарлаж байна.

Бүх гишүүдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудал:

                        Нэг. Бүх гишүүдийн ээлжит бус хурлын дэгийг батлах;

                        Хоёр. Холбооны Дүрмийг шинэчлэн батлах;

                        Гурав. Холбооны Ерөнхийлөгчийг сонгох, томилох, чөлөөлөх;

Дөрөв. Холбооны Тэргүүлэгч бөгөөд Дэд Ерөнхийлөгч /Удирдах удирдах зөвлөлийн гишүүн/-ийн сонгох, томилох, чөлөөлөх.

Холбооны Бүх гишүүдийн ээлжит бус хурлын төлөөлөгчдийн нэрсийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цагаас өмнө харъяалах сагсан бөмбөгийн холбоод тодорхойлон хурал зохион байгуулах Ажлын хэсэгт ирүүлэх тул дэлгэрэнгүй мэдээллийг mglba.mn цахим хуудас болон тус хурлыг зохион байгуулах Ажлын хэсгээс авна уу. Мөн Холбооны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч болон Тэргүүлэгч /Удирдах зөвлөлийн гишүүн/-д нэр дэвшигчийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл хурал зохион байгуулах Ажлын хэсэг бүртгэх тул дэлгэрэнгүй мэдээллийг mglba.mn цахим хуудас болон тус хурлыг зохион байгуулах Ажлын хэсгээс авна уу. 

Ажлын хэсэгтэй холбоо барих утас: (976)-88103955

Цахим хаяг: basketballmongolia@gmail.com