НЭР ДЭВШИГЧИЙН АНХААРАЛД

Монголын сагсан бөмбөгийн холбоо ТББ /цаашид “Холбоо” гэх/-ын Тэргүүлэгчид /Удирдах зөвлөл/-ийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар тогтоолын дагуу Холбооны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвших хувь хүн, сагсан бөмбөгийн холбоод 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагаас өмнө дараахь материалыг бүрдүүлэн Холбооны Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зохион байгуулах Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргад хүлээлгэн өгч бүртгүүлнэ үү.

Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч хувь хүний тухайд:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар;
  2. Товч намтар;
  3. Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /төрийн үйлчилгээний цахим машин ТҮЦ машин болон E-Mongolia-аас авах/;
  4. Дэнчингийн 80,000,000 төгрөгийг Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зохион байгуулах Ажлын хэсгийн Т.Түвшинбаяр, Г.Баттөр нарын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 470051977 тоот дансад байршуулсан баримтын хуулбар.

Холбооны Дэд Ерөнхийлөгч /Удирдах зөвлөлийн гишүүн/ Тэргүүлэгчдэд нэр дэвшигч хувь хүний тухайд:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар;
  2. Товч намтар;
  3. Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /төрийн үйлчилгээний цахим машин ТҮЦ машин болон E-Mongolia-аас авах/;
  4. Дэнчингийн 20,000,000 төгрөгийг Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зохион байгуулах Ажлын хэсгийн Т.Түвшинбаяр, Г.Баттөр нарын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 470051977 тоот дансад байршуулсан баримтын хуулбар.

Холбооны Тэргүүлэгч /Удирдах зөвлөлийн гишүүн/-нд нэр дэвшигч сагсан бөмбөгийн холбооны тухайд:

  1. Холбооны Тэргүүлэгч /Удирдах зөвлөлийн гишүүн/-нд нэр дэвших тухай тухайн холбооны бичгээр гаргасан албан хүсэлт;
  2. Тухайн холбооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

Ажлын хэсэгтэй холбоо барих утас: (976)-88103955

Хаяг: Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, Сентрал Тауэр, 16 давхар

Цахим хаяг: basketballmongolia@gmail.com