Монголын сагсан бөмбөгийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурал амжилттай боллоо

“Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо” ТББ-ын бүх гишүүдийн ээлжит бус хурал 2022.04.20-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг хуралд сагсан бөмбөгийн чиглэлээр идвэхитэй үйл ажиллагаа явуулдаг холбоодын болон бусад 244 төлөөлөгч оролцох байснаас 218 төлөөлөгч буюу 89 хувийн ирцтэйгээр оролцжээ.

Тус хурлаар гишүүд дараах шийдвэрүүдийг гаргалаа:

НЭГ: Холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг батлав

ХОЁР: Холбооны Ерөнхийлөгчөөр Г.Батцэнгэлийг сонгон, томилов (100 хувийн саналаар)

ГУРАВ: Дэд Ерөнхийлөгчдийг сонгон, томилов:

  • Т.Түвшинбаяр (202 төлөөлөгчийн саналаар)
  • Л.Мягмаржав (177 төлөөлөгчийн саналаар)
  • Т.Мөнхсайхан (166 төлөөлөгчийн саналаар)
  • Д.Энхбат (163 төлөөлөгчийн саналаар)
  • Б.Даваа-Очир (124 төлөөлөгчийн саналаар)
  • Э.Анар (103 төлөөлөгчийн саналаар)

ДӨРӨВ: Удирдах зөвлөлийн гишүүнд төлөөлөх зургаан холбоодыг сонгон батлав:

  • Монголын Өсвөр үеийн сагсан бөмбөгийн холбоо
  • Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоо
  • Монголын гурвын эсрэг гурав сагсан бөмбөгийн холбоо
  • Монголын сагсан бөмбөгийн тамирчдын ирээдүй холбоо
  • Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо
  • Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбоо