FIBA-ийн Ерөнхий нарийн бичгийн даргад захидал хүргүүллээ

Монголын сагсан бөмбөгийн холбоо (“МСБХ“)-ны Ерөнхийлөгч Г.Батцэнгэл өнгөрсөн 4-р сарын 20-нд болж өнгөрсөн Бүх гишүүдийн хурлын мэдээлэл болон хурлаар гарсан шийдвэрүүдийг FIBA-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Андреас Загклист хүргүүллээ.

Мөн энэ жил МСБХ-ны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан уг арга хэмжээнд FIBA-аас төлөөлөл оролцуулахыг Монголын нийт сагсан бөмбөг сонирхогчдын нэрийн өмнөөс урьсан байна.